Хятадын коммунист нам Хубэй мужид халаа сэлгээ хийлээ
коронавирусний халдвар дэгдсэн Хубэй мужийн удирдлагуудад халаа сэлгээ хийсэн байна
Мэдээллийн алба

Хятадын коммунист намын төв хороо шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн Хубэй мужийн удирдлагуудад халаа сэлгээ хийсэн байна. Тодруулбал, Жянь Чаолянийг тус мужийн зөвлөлийн гишүүн, байнгын гишүүн, мужийн намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ин Юнийг томилжээ.
Мөн Ма Гүө Чянийг Хүбэй мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, байнгын гишүүн, Үхань хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Ван Жүнлинийг томилсон байна.
Эх сурвалж: CCTV


















