Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсч, 72447 юань болов

Урд хөршийн 2020 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 101 их наяд 598 тэрбум 600 сая юаньд хүрсэн гэсэн урьдчилсан дүн гарсан талаар CCTV мэдээллээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсч, 72447 юань болов
Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсч, 72447 юань болов. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн 2020 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 101 их наяд 598 тэрбум 600 сая юаньд хүрсэн гэсэн урьдчилсан дүн гарсан талаар CCTV мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, нэгдүгээр үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 7 их наяд 775 тэрбум 400 сая юаньд хүрч, 3.0 хувиар өсчээ. Мөн хоёрдогч үйлдвэрлэл буюу аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг 38 их наяд 425 тэрбум 500 сая юаньд хүрч, 2.6 хувиар өсчээ. Гуравдагч үйлдвэрлэл буюу бусад салбарын нэмэгдсэн хэмжээ 55 их наяд 397 тэрбум 700 сая юаньд хүрч, 2.1 хувиар өссөн байна.

2020 онд, Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 72447 юаньд хүрчээ гэсэн урьдчилсан тооцоолол гарч байна. Энэ нь өмнөх оныхоос 2.0 хувиар өссөн үзүүлэлт аж. Улирлын хувьд, 2020 оны эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурч, II улиралд 3.2 хувь, III улиралд 4.9 хувь, IV улиралд 6.5 хувиар тус тус өссөн байна.

Хуваалцах