Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын нохойн махны фестивалийн жигшим дүр зураг

Баруун өмнөд Хятадад нохойн махны фестиваль эхлээд байна. Амьтан хамгаалах нийгэмлэг болоод нохойн махны худалдаачдын үймээнээр эхэлсэн фестивальд ойролцоогоор 10 мянган нохой нядлагддаг гэх албан тоог орон нутгийн хэвлэлд бичжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын нохойн махны фестивалийн жигшим дүр зураг
Хятадын нохойн махны фестивалийн жигшим дүр зураг. Зураг: МҮОНРТ

Баруун өмнөд Хятадад нохойн махны фестиваль эхлээд байна. Амьтан хамгаалах нийгэмлэг болоод нохойн махны худалдаачдын үймээнээр эхэлсэн фестивальд ойролцоогоор 10 мянган нохой нядлагддаг гэх албан тоог орон нутгийн хэвлэлд бичжээ.

Өнгөрсөн жил Амьтан хамгаалах нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул энэхүү фестиваль зохион байгуулагдаагүй хэдий ч энэ жил нэлээд өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж байгаа аж.

Гудамжны ноход болоод, харх, муур зэргийг төмөр торонд хийн, дуудлага худалдаанд оруулахаас гадна олны нүдэн дээр нядалж, махаар нь амталгаат худалдаа хийдэг энэхүү үйлдлийг харсан олон улсын жуулчид өөрсдийн цахим хуудсандаа “Үүнийг нэг үгээр хэлбэл нохдын там юм” хэмээн жиргэжээ. Үнэхээр энэхүү дүр зураг жигшим юм.

Энэхүү хэрцгий наадмыг хориглохоор Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн компанит ажил зохион байгуулж байгаа бөгөөд тэд онлайнаар иргэдийг уриалах болжээ. Энэ үйл ажиллагааг зогсоохыг хүссэн албан бичигт одоогоор 3.8 сая гаруй иргэн гарын үсэг зураад байгаа бөгөөд гадаад, дотоодын алдартай хүмүүс ч дэмжихээ илэрхийлсэн байна.

БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр одоогоор Хятадын Засгийн газар үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд энэхүү арга хэмжээ олон жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн үндэсний гэж хэлж болохоор үйл явдал гэжээ.

Засгийн газар нь энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй байгаа учир амьтан хамгаалагч зарим хятад иргэн өөрсдийн чадлаар энэ захаас ноход худалдаж авдаг гэнэ. Өнгөрсөн бямба гарагийн худалдаанаас л гэхэд тэтгэвэртээ гарсан багш эмэгтэй 7000 орчим юаниар 100 нохой худалдан авчээ.

Хуваалцах