Хятадын сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа
Хятадын "Чан И-4" сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард хөөргөсөн энэхүү хөлөг сарны дэлхийд харагддаггүй тал буюу
Мэдээллийн алба

Хятадын "Чан И-4" сансрын хөлөг саран дээр амжилттай буулаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард хөөргөсөн энэхүү хөлөг сарны дэлхийд харагддаггүй тал буюу нөгөө талд буусан анхны хөлөг болж байна. Энэ тухай Хятадын үндэсний Сансрын удирдлагын газраас мэдээлжээ.
Хятад улсын хувьд сансрын судалгааны талбарт дэлхийд тэргүүлэх зорилготой байгаа. Энэ удаагийн амжилт нь тус улсын удаа дараа хийж байгаа сорилт зорилгуудынх нь нэг юм. Үүнээс өмнө буюу 2013 онд тус улс өөр нэгэн хөлгийг сарнаа газардуулж, саран дээр зөөлөн буулт хийсэн АНУ, Орос улсуудын дараа орж байсан. Харин "Чан И-4" хэмээх энэ хөлгөөрөө тус улс сарны нөгөө талд анх удаа зөөлөн буулт хийсэн улс болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.
""Чан И-4" сансрын хөлгийн энэ удаагийн амжилт Хятад улс сансрын судалгаа хайгуулын салбарт дэлхийн түвшиний дэвшил гаргаж чадсаныг харуулж байгаа юм. Бид Хятад хүмүүс Америкчуудын оролдож үзээгүй зүйлийг хийчихлээ” хэмээн Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор ЖуМенгуа ярьжээ.


















