Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын шүүхээс Канадын дахин нэг иргэнд ялын дээд хэмжээ өгчээ

Хятадын шүүхээс Канадын дахин нэг иргэнд ялын дээд хэмжээ өгснийг Канадын Засгийн газраас буруутгаж байна. Шүүхээс Канадын иргэнийг хар тамхи тээвэрлэсэн гэж ял шийтгэсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын шүүхээс Канадын дахин нэг иргэнд ялын дээд хэмжээ өгчээ
Хятадын шүүхээс Канадын дахин нэг иргэнд ялын дээд хэмжээ өгчээ. Зураг: МҮОНРТ

Хятадын шүүхээс Канадын дахин нэг иргэнд ялын дээд хэмжээ өгснийг Канадын Засгийн газраас буруутгаж байна. Шүүхээс Канадын иргэнийг хар тамхи тээвэрлэсэн гэж ял шийтгэсэн байна.

Мягмар гарагт энэ талаар Хятадын Гуандон мужийн шүүх “Канадын иргэн Фан Вей болон Америк, Мексик зэрэг өөр 10 хүнийг 2012 оны 7-11 дүгээр сарын хооронд Тайшан хотод үйл ажиллагаа явуулж байсан олон улсын хар тамхины бүлгийн гишүүд юм” гэсэн байна.

Албаныхны мэдээлснээр хар тамхины бүлгийнхэн метамфетамин гэдэг нэгэн төрлийн мансууруулах бодис 63 кг, диметиламламин гэдэг бодис 366 граммыг зарж борлуулсан байна.

Энэ хэрэгт холбогдсон Канадын иргэн Фан Вейгээс гадна нэг Хятад эрэгтэй хар тамхины сүлжээнд гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж ялын дээд хэмжээ авсан бол бусдынх нь ялын дээд хэмжээг түтгэлзүүлж, бүх насаар нь хорихоор болж байгаа юм байна.

Шүүхийн энэ шийдвэртэй холбоотойгоор шүүхийн асуудлаар Хятадын эрх баригчидтай түнжин хагараад байгаа Канад улсын Гадаад хэргийн яамнаас “Цаазын ялыг хатуу эсэргүүцдэг. Энэ бол харгис, хүнлэг бус шийтгэл” гээд Канадын иргэн Фан Вейд өршөөл үзүүлэхийг хүсчээ.

Хятадын Засгийн газраас жил бүр олон мянган хүнд ялын дээд хэмжээ оноож, цаазаар авдаг гэдэг ч энэ талаарх мэдээлэл төрийн нууцад нь хамаардаг юм.

Хуваалцах