Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын Сичуан мужид хүчтэй газар хөдлөлт болжээ

Хятадын Сичуан мужид хүчтэй газар хөдлөлт болж, зургаан хүн нас барж, олон арван хүн бэртэж гэмтжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын Сичуан мужид хүчтэй газар хөдлөлт болжээ
Хятадын Сичуан мужид хүчтэй газар хөдлөлт болжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Сичуан мужид хүчтэй газар хөдлөлт болж, зургаан хүн нас барж, олон арван хүн бэртэж гэмтжээ. Хятадын газар хөдлөлтийн удирдлагын газраас дараалсан газар хөдлөлтийн талаар мэдээлэхдээ “Эхний газар хөдлөлт даваа гарагийн шөнө зургаан магнитудын хүчтэй болсон” гэсэн байна.

Мэргэжлийн байгууллагын мэдээллээр газар хөдлөлийн төв Ибинь хотоос холгүй газар 16 км-ийн гүнд байжээ. Үүнээс хойш таван магнитудын хүчтэй хэд хэдэн удаагийн дараалсан чичирхийлэл болж, үүний улмаас 76 хүн бэртэж гэмтсэн байна.

Газар хөдлөлтөд ноцтой өртсөн орон нутгийн удирдлагууд хохирлын хэмжээг үнэлж буй юм байна.

Хуваалцах