Хятадын талаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, өвчингүй бүс болгохыг хүсэв
БНХАУ-ын Чанар, хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрыг жил бүр тогтсон хугацаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж батлан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрөл олгохыг хүслээ.
Мэдээллийн алба

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, инновацийн хамтын ажиллагааны Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо. Энэ үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд БНХАУ-ын Чанар, хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын баруун бүсэд худалдааны хорио цээргүй, өвчингүй бүсийн статус олгож, Монголоос Хятадад түүхий мах экспортолж эхэлсэн нь чухал үйл явдал болохыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын төвийн бүсэд мал сүргийн төвлөрөл ихтэй төдийгүй тээвэр, логистикийн хөгжил сайн байдлыг харгалзан төвийн бүсэд Хятадын талаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, худалдааны хорио цээргүй, өвчингүй бүс болгохыг хүсэв. Мөн БНХАУ-ын Чанар, хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрыг жил бүр тогтсон хугацаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж батлан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрөл олгохыг хүслээ.


















