Хятадын тэнгэрт гурван нар манджээ
Өвөр Монголын өөртөө засах орны Чифэн хотын оршин суугчид хоёр цагийн туршид гурван нар тэнгэрт зэрэгцэн мандах үзэгдлийг харжээ.
Мэдээллийн алба

Өвөр Монголын өөртөө засах орны Чифэн хотын оршин суугчид хоёр цагийн туршид гурван нар тэнгэрт зэрэгцэн мандах үзэгдлийг харсан байна. Мөн Хятадын хэд хэдэн хотын оршин суугчид энэхүү байгалийн ер бус үзэгдэлийн гэрч болжээ. Энхүү жигтэй үзэгдэл нэлээд хэдэн цаг үргэлжилсэн нь цаг уурын мэргэжилтнүүдийн гайхширлыг төрүүлсэн ажээ. Гэрчүүдийн яриагаар бол гурван нарнаас бүгдээс нь хурц нарны туяа цацарч байсан гэжээ.


















