Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ

Хятадын Ухань, Далиан хотод эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцсэн тэтгэврийн ахмадууд жагсаал хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ
Хятадын тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Ухань, Далиан хотод эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцсэн тэтгэврийн ахмадууд жагсаал хийжээ. Лхагва гарагт нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт бууснаар, Ухань хотын төвд Зоншан цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа олон зуун хүн цугласан байна. Мөн өөр нэгэн бичлэгт эсэргүүцэгчид, дүрэмт хувцас өмссөн аюулгүй байдлыг сахиулагчидтай харилцан түлхэлцэж байгаа нь буужээ.

“Эрүүл мэндийн даатгалын мөнгийг минь буцааж өг” хэмээн Далианы жагсагчид хашгирч байсан байна. Энэ хотод мөн хэдэн зуун хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Ухань хотын иргэдийн өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлснээр тус улс нийгмийн эрүүл мэндийн даатгалдаа шинэчлэл хийж, тэтгэврийн насны хүмүүсийн сар бүр авдаг эмнэлгийн үзлэгийн тэтгэмж болох 260 юаныг 83 юань болгон бууруулж байгаа юм байна. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт мөн энэ хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Хуваалцах