Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй уулзлаа

БНХАУ-ын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй уулзлаа
Хятадын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.Хятадын талаас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, тус улсын техник технологийг нэвтрүүлэх, цаашлаад хүлэмжийн ногоо тариалах зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулав.

Манай улсын хувьд нарийн ногоог эх орондоо үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах бодлого зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн аж ахуй эрхлэгчидээ дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай учир хятадын талаас танилцуулсан төслийг энэ бодлого чиглэлтэйгээ уялдуулан хөгжүүлэх боломжтой юм.Тиймээс бид энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцаж, ойрын хугацаанд оновчтой шийдлийг гаргахаар тохиролцлоо.Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах