Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын хөл хөдөлгөөн нэмэгдлээ

Урд хөршийн иргэд Цагаан сарын баяраар төрөлх нутаг, гэр орноо зорьдог бөгөөд жил бүрийн энэ цаг үед хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын хөл хөдөлгөөн нэмэгдлээ
Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын хөл хөдөлгөөн нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн иргэд Цагаан сарын баяраар төрөлх нутаг, гэр орноо зорьдог бөгөөд жил бүрийн энэ цаг үед хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Энэ жил “Ковид-19” халдварын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар нутаг буцалгүй, ажиллаж амьдарч байгаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгож байгаа юм байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдал тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2022 оны Цагаан сарын хөл хөдөлгөөн нэгдүгээр сарын 17-ноос эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл 40 хоног үргэлжилнэ хэмээн CCTV мэдээллээ. Эл их хөл хөдөлгөөн орон нутгийг зорих урсгал болон эргэх урсгал гэсэн хоёр үе шаттай явагддаг юм.

Ирэх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын нийтийн тээврүүд ариутгал халдваргүйжүүлэлт эрчимтэй хийж, өндөр ачаалалтай ажиллах ажээ.

Хуваалцах