Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадын өмнөд бүс нутгаас аварга дэнгийн эрвээхэй олжээ

Хятадын Гуандун мужийн ажилчдын саравчнаас эрвээхэйтэй төстэй хоёр аварга шавж олдсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр шавжийг илрүүлсэн барилгын ажилчид далавчийг

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын өмнөд бүс нутгаас аварга дэнгийн эрвээхэй олжээ
Хятадын өмнөд бүс нутгаас аварга дэнгийн эрвээхэй олжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Гуандун мужийн ажилчдын саравчнаас эрвээхэйтэй төстэй хоёр аварга шавж олдсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр шавжийг илрүүлсэн барилгын ажилчид далавчийг нь хэмжиж үзэхэд 23 см урттай байжээ. Гуандун мужийн шавж судлалын хүрээлэнгийн судлаачид олны дунд шуугиан дэгдээгээд байгаа эдгээр шавж нь эрвээхэй бус, харин латинаар “Аттакус атлас” гэх нэршил бүхий дэнгийн эрвээхэйний төрөл зүйл гэж тайлбарлаж байна.

“Аттакус атлас”-ыг дэлхийн хамгийн том дэнгийн эрвээхэйд тооцдог гэдгийг судлаачид мөн онцолжээ. “Аттакус атлас” дэнгийн эрвээхэйн далавч улбар туяа бүхий бор өнгөтэй, үүн дээрээ өнгө өнгийн гоёмсог судлаар бүрхэгдсэн байдаг. Мөн урд далавчных нь хээ могойн толгойтой ижил дүрстэй учраас могойн толгойт дэнгийн эрвээхэй гэж нэрлэгдэх тохиолдол ч байдаг юм байна. “Аттакус атлас” дэнгийн эрвээхэйн хайрс зарим үед хүний арьсанд харшил үүсгэдэг ч ерөнхийдөө хоргүй дэнгийн эрвээхэйн төрөлд тооцогддог.

Хятадын зүүн болон өмнөд хэсэг, мөн дулаан уур амьсгалтай бүс нутгаар нутагшсан энэхүү шавж хүрээлэн буй орчны доройтлоос үүдэн устаж үгүй болоход ойрхон ирснийг судлаачид хэлж байгаа юм. Иймээс Хятадад “Аттакус атлас”-ыг төрийн хамгаалалттай шавжийн төрөл зүйлд хамруулжээ. Сая “Аттакус атлас”-ыг олсон барилгын ажилчид далавчийг нь хэмжсэнийхээ дараа байгальд нь буцаан тавьсан байна.

Хуваалцах