Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсэв

Өчигдөр Хятадын өмнөд хэсэгт орших аж үйлдвэрийн паркад хөрсний гулгалт үүсчээ. Шэньжэнь хотод болсон энэ гамшгаас үүдэн 33 барилга шороонд дарагдаж, ойролцоох байгалийн хийн хоолойд дэлбэрэлт болсон байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсэв
Хятадын өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсэв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Хятадын өмнөд хэсэгт орших аж үйлдвэрийн паркад хөрсний гулгалт үүсчээ. Шэньжэнь хотод болсон энэ гамшгаас үүдэн 33 барилга шороонд дарагдаж, ойролцоох байгалийн хийн хоолойд дэлбэрэлт болсон байна.

Орон нутгийн захиргааны мэдээлж байгаагаар 900-гаад иргэнийг нүүлгэн шилжүүлж, дөрвөн хүнийг нуранги дороос эсэн мэнд гарган авчээ. Хотын гал сөнөөгчид нурангид дарагдсан байж болох бусад хүнийг гаргаж авахаар ажиллаж байна. Одоогоор 59 хүнийг ор сураггүй болсонд тооцож байна. Эдгээр хүнийг эрж хайхаар 1500-гаад гал сөнөөгч дайчлагджээ. Шэньжэнь хот нь Хятад дахь үйлдвэрийн газрууд төвлөрсөн хамгийн том хотод тооцогддог. Хотын 100 мянган шоо дөрвөлжин метр газар хөрсний нурангид дарагдаад байгаа юм. Хөрсний гулгалт үүссэн бүсэд үйлдвэрийн ажилчдын хоёр дотуур байр байжээ.

Холбогдох албаныхан хөрсний нуранги үүссэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хятадын "Синьхуа" агентлагийн мэдээллээр барилгын ажлаас гарсан шороог овоолон асгаж, хадгалж байсан нь гулгалт үүсэх гол шалтгаан болсон байж магадгүй юм байна.

Хуваалцах