Хятадын уран зураг, уран бичлэгийн сор бүтээлийн үзэсгэлэн гарна
Сүн Ань Минь, Хао Жин Цүн, Жан Вэнь Чөн, Бай Бин Хуа нарын сор бүтээлүүдийг дэлгэх юм байна
Мэдээллийн алба

Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрийг дуустал Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд дэлгэхээр болжээ.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын урчуудын эвлэл, Бээжингийн Хятадын уран зураг, уран бичлэг цуглуулагчдын холбоо хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Хятадын алдарт уран бүтээлч болох Сүн Ань Минь, Хао Жин Цүн, Жан Вэнь Чөн, Бай Бин Хуа нарын сор бүтээлүүдийг дэлгэх юм байна.


















