Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээжээ

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан Шар тэнгист Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээжээ
Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан Шар тэнгист Хятадын загас агнуурын хөлөг онгоцууд руу гал нээсэн байна. Эргийн хамгаалалтын албанаас мэдээлж байгаагаар энэ үйл явдал Өмнөд Солонгосын Инчон хотын эргийн ойролцоо уржигдар үдээс хойш болсон байна.

Өмнөд Солонгосын албаныхны тайлбарлаж байгаагаар тус улсын эргийн хамгаалалтын албаныхан хууль бусаар загас агнасан хэмээн сэжиглэн Хятадын загас агнуурын хоёр онгоцыг эрэг рүү чирч эхлэхэд энд нийт 30-аад хөлөг онгоц бөөгнөрчээ.

Тиймээс эргийн хамгаалалтынхан сануулга өгөхөөр Хятадын хөлөг онгоцуудын чигт агаар руу хүнд их буугаар 600 удаа бууджээ. Өнгөрсөн 10 дугаар сарын эхээр Өмнөд Солонгосын харьяа усанд хууль бусаар загас агнахыг завдсан Хятадын хөлөг онгоцуудын эсрэг зэвсэг ашиглах зөвшөөрлийг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныханд өгсөн юм.

Мөн тус улс Шар тэнгис дэх далайн хилийн хяналтаа чангатгаад байгаа юм. Шар тэнгист хөлөг онгоцууд, нисдэг тэргүүдээр харуул хамгаалалт хийж байна. Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан өмнө нь хил, хязгаар зөрчигчдийн эсрэг галт зэвсэг хэрэглэх эрхгүй байсан юм. Гэвч өнгөрсөн сарын 7-ны өдөр Хятадын хууль бус загасчдын хөлөг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхны онгоцыг мөргөж, улмаар живүүлснээс үүдэн тэдний эрхийг ийнхүү нэмэгдүүлсэн байна.

Хуваалцах