Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын зарим мужуудад 6.6 магнитутын хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр өглөө Хятадын төв хэсэгт болон Гансу мужийн Минсиан, Жансиан зэрэг дүүргүүдэд 5.9-6.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын зарим мужуудад 6.6 магнитутын хүчтэй газар хөдөллөө
Хятадын зарим мужуудад 6.6 магнитутын хүчтэй газар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр өглөө Хятадын төв хэсэгт болон Гансу мужийн Минсиан, Жансиан зэрэг дүүргүүдэд 5.9-6.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна. Синхуа агентлагийн хамгийн сүүлд дамжуулснаар Хятадын дүүргүүдэд орон нутгийн цагаар өглөөний 7:45 цагт уг газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас одоогоор гурван хүн амь насаа алдаад байгаа талаар Гансу мужийн аврах албаныхан мэдэгдлээ. Тус мужаас гадна Динси, Луннан, Тьяншуи, Ланжоуд мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт Ланжоу хотоос зүүн өмнөд хэсэгт 177 км зайд, 9,8 км гүнд байсан ажээ.

Хуваалцах