Хятадын зохион бүтээгчид ус төрөгчийн түлшээр нисдэг онгоц бүтээжээ
энэ оны эхэн үеэс туршсан дээрх онгоцны нислэгийн цаг нь одоогоор 24 цаг хүрсэн аж.
Мэдээллийн алба

БНХАУ-ын "Commercial Aircraft Corporation of China" компани ус төрөгчийн түлштэй нисэх загвар бүтээж, туршилт хийжээ. Энэ загварын үндсэн түлш нь ус төрөгчийн түлш боловч нэмэлт тэжээл нь литий-ион зай хураагуур аж.
Зургаан метр урт далавчны дэлгээстэй уг онгоцыг хийхэд хамгийн сүүлийн үеийн композит болон бусад дэвшилтэт технологийг ашигласнаар онгоцны жинг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан байна. Түүнчлэн энэ оны эхэн үеэс туршсан дээрх онгоцны нислэгийн цаг нь одоогоор 24 цаг хүрсэн аж.
Сонирхуулахад, зохион бүтээгчдийн үзэж байгаагаар ус төрөгчийн түлштэй агаарын хөлөг нь нисэх хүчний хамгийн ирээдүйтэй хувилбар юм байна.


















