Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын зөгнөлт кино нээлтээ хийсэн даруйдаа 157 сая долларын орлого олжээ

Тус бүтээл 48 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд кино багийнхан 800 сая ам.доллар олох зорилго тавьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын зөгнөлт кино нээлтээ хийсэн даруйдаа 157 сая долларын орлого олжээ
Хятадын зөгнөлт кино нээлтээ хийсэн даруйдаа 157 сая долларын орлого олжээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн киночдын хийсэн “The Wandering earth” шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээл энэ сарын 5-нд нээлтээ хийсэн даруйдаа 157 сая ам.долларын орлого олжээ. Тус бүтээл 48 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд кино багийнхан 800 сая ам.доллар олох зорилго тавьжээ. Түүнчлэн БНХАУ-ын кино судлаач, шүүмжлэгчид “The Wandering earth” бүтээлийг 2019 оны шилдэг шинжлэх ухааны киногоор шалгарна хэмээн таамаглаж байна.

Дашрамд дуулгахад, Австралийн кино, телевизийн академийн урлагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн оны сүүлээр тус улсын Сидней хотноо зохион байгуулагдсан. Найм дахь удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээнд хятадын найруулагч Вэнь Мүе “Би эмийн бурхан тэнгэр биш” киногоороо оролцож, Азийн шилдэг кино шагнал хүртсэн билээ.

Хуваалцах