Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын зургаан их сургууль дэлхийн шилдэг 100-д багтав

дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад Хятадын Чинхуа, Бээжин, Фүдань, Шинжлэх ухаан, техникийн их сургууль болоод Шанхай, Жэжяний зургаан их сургууль багтсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын зургаан их сургууль дэлхийн шилдэг 100-д багтав
Хятадын зургаан их сургууль дэлхийн шилдэг 100-д багтав. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын зургаан их сургууль Их Британийн “Times Higher Education” (THE) компаниас гаргадаг дэлхийн шилдэг зуун их сургуулийн жагсаалтад багтсан тухай урд хөршийн CCTV мэдээллээ.

Энэ сарын 17-нд нийтэлсэн “Times Higher Education” сэтгүүлийн World Reputation Rankings - 2019 буюу дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад Хятадын Чинхуа, Бээжин, Фүдань, Шинжлэх ухаан, техникийн их сургууль болоод Шанхай, Жэжяний зургаан их сургууль багтсан байна. Тэр дундаа Чинхуа их сургууль бусад таван их сургуулиа манлайлан 14 дүгээр байрт жагсжээ.

Сонирхуулахад, “Times Higher Education” сэтгүүл жил бүр олон улсад нэр хүндтэй арван мянга гаруй эрдэмтний дунд нууц байдлаар санал хураалт явуулж, дэлхийн шилдэг зуун их сургуулийг эрэмбэлж, The World Reputation Rankings хэмээх жагсаалт гаргадаг.

Хуваалцах