Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадын зүүн тэнгис дэх агаарын хилийн маргаан хурцадсаар байна

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Su-30, J-11 KJ-2000 байлдааны нисэх онгоцууд Пүрэв гарагт агаарын хилийн маргаантай байгаа бүсэд хяналт тавих зорилгоор нислэг үйлдсэн байна.

О.
О.Баярням

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын зүүн тэнгис дэх агаарын хилийн маргаан хурцадсаар байна
Хятадын зүүн тэнгис дэх агаарын хилийн маргаан хурцадсаар байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Su-30, J-11 KJ-2000 байлдааны нисэх онгоцууд Пүрэв гарагт агаарын хилийн маргаантай байгаа бүсэд хяналт тавих зорилгоор нислэг үйлдсэн байна. Албаныхан БНХАУ-ын энэхүү гэнэтийн үйлдлийг гадны гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдсэн нислэг гэж тайлбарлаж байгаа юм.

Нислэг үйлдсэн Оросын Su-30 нисэх онгоц нь хоёр хүний суудалтай, газар болон далай тэнгисийн гадаргуу дээрх ямар ч объектийг маш хялбархан устгах чадвартай өндөр түвшний дайны зориулалттай нисэх онгоц билээ.

БНХАУ-ын цэргийн арми өндөр түвшний түгшүүр зарлаад байгаа бол Япон улс энэ асуудал дээр өөрсдийн хяналтаа дээд түвшинд байлгах болно гэж мэдэгдэж байгаа.

Түлхүүр үг:Хятадын зүүн тэнгис дэх агаарын хилийн маргаан хурцадсаар байна
Хуваалцах