Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХЗДХ-ийн сайд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр /2020.07.17/ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХЗДХ-ийн сайд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа
ХЗДХ-ийн сайд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр /2020.07.17/ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Юуны өмнө нийт цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг хүргэе. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхамуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

Цагдаагийн албанд олон жил зүтгэсэн, чадвар, туршлагатай С.Баатаржав даргатайгаа гар нийлэн ажиллахаар болсон. Тиймээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын асуудлыг шийдвэрлэх, бодлогын ажлуудыг хийхэд үр дүнтэй байна хэмээн итгэлтэй байна. Түүнчлэн миний бие иргэдтэй тулж ажиллаж буй хэсгийн байцаагч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг чанаржуулахад анхаарч ажиллах болно” гэлээ.

Хуваалцах