Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ХЗЯ-аас УИХ намрын чуулганд том хуулиудаа өргөн барина

Дээрх 42 хуулийн төслөөс 8 хуулийг өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьж, 6 хуулийг төслийг батлуулж чаджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХЗЯ-аас УИХ намрын чуулганд том хуулиудаа өргөн барина
ХЗЯ-аас УИХ намрын чуулганд том хуулиудаа өргөн барина. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газрын нэг гол яам болох Хууль зүйн яамны зүгээс нийтдээ 42 хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар чармайн ажиллаж байна.

Дээрх 42 хуулийн төслөөс 8 хуулийг өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьж, 6 хуулийг төслийг батлуулж чаджээ.

Тиймээс ирэх намрын УИХ-ын чуулганаар Монгол Улсын хэмжээнд хамгийн том гэгдэх хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлэхээр хууль санаачлагчдын зүгээс гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа аж.

Эдгээр дөрвөн хуулиуд нь Монгол Улсын эрх зүйн салбарын шинэчлэлийн 50 хувийг дангаараа эзлэх юм байна.

Түлхүүр үг:Х.Тэмүүжин сайдХуулийн том төсөл
Хуваалцах