Кибер аюулгүй байдлын газраас анхааруулга гаргажээ
Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гэх гомдол ихээр ирэх болсонтой холбогдуулан анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад:
Мэдээллийн алба

Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гэх гомдол ихээр ирэх болсонтой холбогдуулан анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад:
Цахим шууданг илгээж буй мэйл хаягийг шалгах Үсэг тоо тэмдэгт бүрийг нарийн шалгах /жишээ нь: m үсгийг rn (r+n) гэж бичсэнийг ялгадаг байх/Харилцаж буй байгууллагын домайн нэр мөн эсэхийг шалгах
Цахим шуудангаар ирсэн банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгалт хийх
Цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх
Цахим шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийх /хамгийн багадаа 8 тэмдэгт 0-9 хүртлэх тоо, a-z, A-Z үсэг, тусгай тэмдэгт: _-+=!@%*&”:./ зэргээс бүрдэнэ. Жишээ нь: 1R2rt@Aor#Bt
Нууц үгийг тогтмол хугацааны давтамжтай солидог байх
Цахим шууданд сэжигтэй хандалт хийгдсэн болон ирсэн цахим шуудан сэжигтэй санагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг мэдэгдсэн байна.


















