“Кибер аюулгүй байдлын тавдугаар форум” Улаанбаатар хотноо болж байна
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаа Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын тавдугаар форум”-ыг Улаанбаатар хотноо хийж байна. “Тууш
Мэдээллийн алба

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаа Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын тавдугаар форум”-ыг Улаанбаатар хотноо хийж байна. “Туушин” зочид буудалд өнөөдөр эхэлсэн уг форум энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Форумаар Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах тухай ярилцана. “Кибер аюулгүй байдлын тавдугаар форум”-д манай улсаас Төрийн захиргааны төв байгууллагууд, Банк, Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч операторуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, инженерүүд оролцож байна.


















