Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кибер халдлага, зөрчлийг E-Mongolia системээр дамжуулан мэдээлэх боломжтой боллоо

Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчилд өртсөн, эсвэл сэжигтэй үйлдэл илрүүлсэн бол E-Mongolia системийн "Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх" үйлчилгээг ашиглан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кибер халдлага, зөрчлийг E-Mongolia системээр дамжуулан мэдээлэх боломжтой боллоо
Кибер халдлага, зөрчлийг E-Mongolia системээр дамжуулан мэдээлэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мөн кибер халдлагад өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх байгууллага юм.

Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд кибер халдлага, зөрчилд өртсөн, эсвэл сэжигтэй үйлдэл илрүүлсэн бол E-Mongolia системийн "Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх" үйлчилгээг ашиглан мэдээлэл, холбогдох нотлох баримтын хамт илгээнэ үү.

Шуурхай мэдээлснээр хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах боломжтой гэж Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээллээ.

Хуваалцах