Кибер орчин дахь мэдээллийн нууцлагдсан байдлыг хангах боломжтой боллоо
Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулиудыг Улсын Их Хурлаас эцэслэн баталлаа.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим шилжилтийг хийхэд шаардлагатай байгаа хуулиудыг Улсын Их Хурлаас эцэслэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдал, хувь хүний мэдээллийг хамгаалах, цахим гарын үсгийн кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг тус тус эцэслэн баталсан юм.
Ингэснээрээ цахим үндэстэн болох хууль эрх зүйн орчин бүрдээд байна гэж салбарын сайд нь онцолсон байна.


















