“Кибер сургуулилт-2014” арга хэмжээ болов
Кибер Аюулгүй Байдлын Газар 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөл, Үндэсний Дата Төв, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэгтэй хамтран төрийн байгууллагуудын мэдээллийн
Мэдээллийн алба

Кибер Аюулгүй Байдлын Газар 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөл, Үндэсний Дата Төв, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэгтэй хамтран төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн хүрээнд “Кибер сургуулилт-2014” арга хэмжээг МТҮП-ын байранд зохион байгуулсан байна. Тус сургуулилтад 62 төрийн байгууллагын нийт 75 мэргэжилтэн оролцлоо.
Зохион байгуулагч байгууллагуудын мэргэжилтнүүд төрийн болон хувийн байгууллагуудад явуулсан мэдээллийн аюулгүй байдал, халдлагын сүүлийн үеийн судалгааны үр дүн, олон улсад болж буй бусад холбогдох сонирхолтой баримтад тулгуурлан дараах илтгэлүүдийг тавьсан байна. Үүнд:
Утасгүй сүлжээний эмзэг байдал
Сүлжээний аюулгүй байдал
Фишинг
Plug X хортой кодын талаар
Цахим шуудангийн аюулгүй байдал
Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний танилцуулга
Хувь хүн төдийгүй байгууллагуудад тохиолдож буй халдлагуудын нийтлэг чиг хандлага, түүнээс хэрхэн хамгаалах арга, зөвлөмжийг уг арга хэмжээгээр хүргэхийг зорьжээ. Цаашид энэ төрлийн сургуулилт нь тогтмол зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа юм байна.


















