Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Киевт олон улсын мотобайк үзэсгэлэн боллоо

Жил бүр олон улсын мотобайк үзэсгэлэн зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд тус үзэсгэлэн Украйны нийслэл Киев хотноо олон улсын үзэсгэлэнгийн төвд энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохиогдсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киевт олон улсын мотобайк үзэсгэлэн боллоо
Киевт олон улсын мотобайк үзэсгэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

Жил бүр олон улсын мотобайк үзэсгэлэн зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд тус үзэсгэлэн Украйны нийслэл Киев хотноо олон улсын үзэсгэлэнгийн төвд энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохиогдсон байна. Үзэсгэлэнд унадаг дугуй, мотобайк, мотоцикл, цахилгаан машин болон гоёл чимэглэл гээд дагалдах хэрэгсэл бүрийг дэлгэн олон нийтэд сонирхуулдаг аж.

Үзэсгэлэнд хуучны дугуйнаас эхлээд орчин үеийн технологийн шинэ дэвшлийг хүртэл агуулсан бүтээлүүд оролцжээ. Мөн уралдааны дугуй, дасгал сургуулилтын дугуй болон хоёроос гурван дугуйтай унадаг дугуй, мотоциклийн олон төрлүүдийг оролцуулсан нь түүхийн хугацаанд унадаг дугуй болон мотоцикл хэрхэн хувьсаж, түүнийхээ хирээр аюулгүй байдал бүрэн хангагдаж, шинэ орчин үеийн загвартай үйлдвэрлэгдэж, шатахууны хэмнэлт нь багасаж байгаа нь дэлхийн улс орнуудын техникийн инженер, зохион бүтээгчдийн чадвар ихээр нэмэгдэж байгааг харуулсан үзэсгэлэн боллоо гэж зохион байгуулагчид нь онцолсон байна.

Хуваалцах