“КИГ” компанийн “Киоск”төсөл
Энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд “КИГ” компани “Киоск” төслөө танилцуулах үйл ажиллагаа боллоо.Уг төсөл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжих юм.
Мэдээллийн алба

“КИГ” компани энэ төслөөрөө сонин хэвлэлийн бүтээгдэхүүн, түргэн хоол, худалдааны бүтээгдэхүүн борлуулах зориулалттай гурван төрлийн, 11 загварын ТҮЦ-ээ танилцууллаа. Түргэн хоолны зориулалтын ТҮЦ-үүд нь гаднаа зориулалтын тавцан, сандалтай байх бол био суултуур бүхий ариун цэврийн өрөө, АТМ-тай загвар ч байгаа аж. Түүнчлэн зэвэрдэггүй ган металлаар хийсэн, лед урсдаг зартай, бороо цасны хамгаалалттай ТҮЦ-ээ зарахаас гадна түрээслэх юм байна. ТҮЦ-ийн түрээсийн үнэ сард 400-500 мянган төгрөг бол худалдан авахад 15 сая төгрөг гэнэ.