Ким Чен Ирийн 80 насны ой тохиолоо
БНАСАУ-ын удирдагч асан, Ким Чен Ирийн 80 насны ойн арга хэмжээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.
Мэдээллийн алба

БНАСАУ-ын удирдагч асан, КимЧенИрийн 80 насны ойн арга хэмжээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь КимЧенИрийн төрсөн өдрийг анх удаа сэргээн засварласан хотод цэргийн парадгүйгээр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч асан КимЧенИрийн 80 насны ойн баярыг хувьсгалын ариун нутаг гэж нэрлэдэг Пектү уулын өвөрт орших Самжиён хотод урлаг соёлын тоглолтоор эхлүүлжээ. Уг өдрийг Умард Солонгосчууд "Гялалзах одны өдөр" гэж нэрлэдэг байна. Умард Солонгосын хувьд энэхүү алслагдсан бүс нутагт энэхүү баярыг ховорхон тэмдэглэдэг байжээ.
Харин тус улсын удирдагч Ким Жон УнСамжиён хотод шинэ орон сууцнууд, зочид буудал, цанын бааз, худалдааны төв, урлаг соёлын төв, эмнэлэг гэх мэт олон шинэ байгууламжууд барьсан нь тус хотыг эдийн засгийн томоохон төв болгон өөрчилж байна гэж олон улсын ажиглагчид харж байна.
Мөн энэхүү төсөл нь цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс үүдэлтэй хориг арга хэмжээний дунд бие даасан эдийн засгийг хөгжүүлэх гол санаачилга болж байгааг олон улсын түвшинд харуулахыг зорьсон гэж Умард Солонгос судлаачид үзэж байгаа юм. КимЧенИрийн 80 насны ойг цэргийн парад, эсвэл пуужингийн туршилт хийж тэмдэглэнэ гэсэн хүлээлт судлаачдын дунд байсан ч эсрэгээрээ болж өнгөрлөө.
Учир нь Умард Солонгосын хувьд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, өнгөрсөн нэгдүгээр сард долоон пуужингийн туршилт хийсэн нь дээд амжилт тогтоогоод байна. Харин 4 дүгээр сарын 15-нд болох, Пхеньяны гол баяр болох Умард Солонгосыг үндэслэгч Ким Ир Сены мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан томоохон зэвсгийн туршилт хийх боломжтой гэж шинжээчид үзэж байна.


















