Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Чен Намыг химийн маш хортой бодисоор хордуулсан болохыг тогтоожээ

Олон улсын шуурхай мэдээгээр Ким Чен Намыг хордуулсан бодис нь VX /Ви Экс/ буюу диизопропиламиноэтил метилфосфонат хэмээх химийн маш хортой бодис болохыг мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Чен Намыг химийн маш хортой бодисоор хордуулсан болохыг тогтоожээ
Ким Чен Намыг химийн маш хортой бодисоор хордуулсан болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын шуурхай мэдээгээр Ким Чен Намыг хордуулсан бодис нь VX /Ви Экс/ буюу диизопропиламиноэтил метилфосфонат хэмээх химийн маш хортой бодис болохыг мэдээлж байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна. Үүний зэрэгцээ Малайзын талаас Ким Чен Намын үхэлд холбоотой гэж сэжиглэж байгаа Умард Солонгосын 4 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд Интерполоос тусламж хүсэхээр хандсан тухайгаа мэдэгдлээ.

Учир нь сэжигтэн этгээдүүд аль хэдийнэ Умард Солонгос руу буцсан учир мөрдөн шалгах ажиллагаанд саад учраад буй юм байна. Малайзын цагдаагийн газраас Умардын талд хамтран ажиллах хүсэлт гаргасан ч, хоёр улсын харилцаа энэ хэргээс үүдэн сэвтсэн учир найдах хэрэггүй болоод байгаа юм. Одоогийн байдлаар Индонези, Вьетнам, Малайз, Умард Солонгосын нийт 4 иргэнийг сэжигтнээр татан баривчилсан.

Тэднээс гадна Умардын өөр 4 этгээд Ким Чен Намын үхэлд ямар нэг байдлаар оролцсон гэж Малайзын талаас албан ёсоор мэдэгдсэн. Тэд ийнхүү сэжигтэн этгээдүүдийг олох асуудлаар Интерполд хандсан ч, Умард Солонгос Интерполын гишүүн биш учир хамтран ажиллах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн энэ зуур Куала-Лумпур дахь Умард Солонгосын Элчин сайдын яамны гадна Засгийн газрын гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс Умардыг эсэргүүцсэн жагсаал хийж байгаа тухай олон улсын хэвлэлүүд уламжилж байна. Тэд Умардын бүдүүлэг шүүмжлэлүүдийн хариуд Малайз улсад хүндэтгэлтэй хандахыг шаардан ийнхүү жагсаж байна.

Хуваалцах