Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Чен Ун амьд байна

Хэдхэн хоногийн өмнө ”БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг амь үрэгдсэн байж магадгүй, түүний төрсөн дүү охин нь төрийн эрх мэдлийг барьж байна”

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Чен Ун амьд байна
Ким Чен Ун амьд байна. Зураг: МҮОНРТ

Хэдхэн хоногийн өмнө ”БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг амь үрэгдсэн байж магадгүй, түүний төрсөн дүү охин нь төрийн эрх мэдлийг барьж байна” гэх мэдээлэл дэлхий дахины олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараад байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд няцаалт хийх зорилгоор Ким Чен Ун өчигдөр олны нүдэн дээр ил гарчээ. Энэ талаар тус улсын "KCNA" агентлаг мэдээлсэн байна. Мэдээнд өгүүлснээр "Их удирдагч өнгө өнгийн хавтангаар чимэглэсэн, үзэмж сайтай, шинээр баригдаж буй “Wisong” орон сууцны хорооллын барилгын ажлын явцтай танилцаад, сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Мөн тэрбээр улсынхаа Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн барилгын явцтай танилцсан байна.

Эргэн санахад, тэрбээр энэ сарын эхээр буюу өнгөрөгч 3-ны өдөр эхнэртэйгээ “Moranbong” хамтлагийн тоглолтыг үзсэнээсээ хойш олны өмнө гараагүй юм.

Хуваалцах