Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Чен Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрийн эцэг Ким Чен Ирийн таалал төгссөний дөрвөн жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтгэжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Чен Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв
Ким Чен Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрийн эцэг Ким Чен Ирийн таалал төгссөний дөрвөн жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтгэжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Чен Ун өнгөрсөн шөнө, яг шөнө дунд улсынхаа өндөр дээд албаны төлөөлөгчдийн хамтаар өөрийн өвөө Ким Ир Сен болон эцэг Ким Чен Ир нарын шарилыг шилэн хоргонд хадгалж байдаг Кымсусан дахь Нарны ордонд хүрэлцэн очсон байна.

Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир улс орноороо тойрон айлчлал хийж явах үеэрээ 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 69 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрээр 1994 онд өөрийн хүчинд тулгуурлах “чучхе” номлолыг үндэслэгч, өөрийн эцэг, Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сенээс засгийн эрхийг өвлөн авч байсан. Ким Чен Ирийг нас нөгчсөний дараа түүний хүү Ким Чен Ун нам төрийн удирдагч болсон юм.

Хуваалцах