Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Чен Ун хүргэн ахаа цаазалжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Чен Ун хүргэн ахаа цаазалжээ
Ким Чен Ун хүргэн ахаа цаазалжээ. Зураг: МҮОНРТ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан байна. Түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэсэн шалтгаанаар цаазалсан байна. Хойд Солонгосын мэдээллийн “KCNA” агентлаг энэ талаар “Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Хойд Солонгосыг Өмнөдтэй нийлүүлэх мунхаг санаа тээж явсан нь нэгэнт илэрсэн учир Ким Чен Ун тус шийдвэрийг гаргасан” гэж мэдээлжээ.

Түлхүүр үг:Ким Чен Ун
Хуваалцах