Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Чен Ун хүргэн ахаа цаазлаагүй гэж дотны найз нь мэдэгдлээ

Өнгөрөгч оны 12 дугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Чен Ун хүргэн ахаа цаазлаагүй гэж дотны найз нь мэдэгдлээ
Ким Чен Ун хүргэн ахаа цаазлаагүй гэж дотны найз нь мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч оны 12 дугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тэкийг албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөснөөс хойш 72 цагийн дараа цаазалсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан.

Гэвч Ким Чен Уны дотны найз болох Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман нэгэн ярилцлагадаа “Солонгосын удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг цаазлаагүй" гэж мэдэгджээ. Тэрээр Чан Сун Тэкийг өөрийнх нь хажууд эсэн мэнд зогсч байсан гэж ярьсан байна. Хэрэв энэ мэдээлэл баттай бол Чан Сун Тэк олны нүднээс нуугдаж амьдарч байж магадгүй юм.

Түлхүүр үг:Ким Чен Ун
Хуваалцах