Ким Чен Ун хүргэн ахаараа нохой хооллосон уу
Хятадын “Wen Wei Po” сонин Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тек-ийг амьдаар нь 120 нохойн хоол болгон өгсөн хэмээн мэдээлжээ.
Мэдээллийн алба

Хятадын “Wen Wei Po” сонин Ким Чен Ун хүргэн ах болох Чан Сон Тек-ийг амьдаар нь 120 нохойн хоол болгон өгсөн хэмээн мэдээлжээ. Энэхүү сонины мэдээлж байгаагаар Чан Сон Тэк болон түүний туслах болох таван улс төрчийг нохойн хоол болгосон гэнэ. Нохойнууд гурав хоногийн турш өлсгөлөн байсан бөгөөд Хойд солонгосын олон зуун албан хаагчдын дунд эл хэрэг болжээ. Гэвч одоогоор Пхеньянаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.


















