Ким Чен Уны нагац эгч АНУ-аас орогнол хүсчээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-аас улс төрийн орогнол авсан бөгөөд тэнд арав гаруй жил амьдарч байна гэж “Чунан ильбо” сонинд нийтлэжээ. Тус сонинд мэдээлсэнээр Ко Ен Сок болон түүний нөхөр 1998 оны 5-р сард Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсчээ. ТТГ-ын эх с
Мэдээллийн алба

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-аас улс төрийн орогнол авч арав гаруй жил амьдарч байгаа талаар “Чунан ильбо” сонинд бичжээ. Мэдээлэлд Ко Ен Сок нөхрийн хамт 1998 оны V сард Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсчээ. ТТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр хосуудад пластик мэс засал хийлгэсэн гэнэ.
Ко Ен Сок 1996 онд эгчийнхээ хүүг асрахаар Швейцар руу явж ор сураггүй алга болсон юм.


















