Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн вьетнам эмэгтэйд ял ногдуулжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ахыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдоод байсан вьетнам эмэгтэй гурван жил гаруй хоригдох ял шийтгүүллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн вьетнам эмэгтэйд ял ногдуулжээ
Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн вьетнам эмэгтэйд ял ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ахыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдоод байсан вьетнам эмэгтэй гурван жил гаруй хоригдох ял шийтгүүллээ.

Малайзын шүүхээс даваа гарагт Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн эмэгтэйд гурван жил, гурван сар гаруй хоригдох ял оноосон байна. Дон Ти Хуон гэдэг Вьетнам эмэгтэй буруугаа хүлээж, ялыг нь багасгаж өгөхийг хүсчээ.

Ким Жон Намын биед гэмтэл учруулахад нөлөөлсөн гэдэг шинэ ялаар тэрбээр 10 хүртэл жил шоронд хоригдох магадлалтай байсан байна. Даваа гарагийн өглөөгүүр болсон сонсгол хурлын үеэр эмэгтэй буруутай гэдгээ хүлээхдээ тасралтгүй уйлж байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Вьетнамын иргэн Доан Ти Хуонн 2017 оны хоёрдугаар сард Малайзын нисэх буудалд Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хордуулж хөнөөсөн хэрэгт Сити Асия гэдэг Индонези эмэгтэйн хамтаар сэжиглэгдэн баривчлагдаад байсан юм. Индонезийн талын шаргуу хүсэлтээр Сити Асия сар орчмын өмнө суллагдсан билээ.

Энэ хоёр эмэгтэй хоёул хоёр жилийн өмнө болсон хэргийн тухайд телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон хэмээн мэдүүлж байсан юм. Энд мөн Хойд Солонгосын дөрвөн иргэн холбоотой, тэд хэргийг зохион байгуулмагцаа Куала-Лумпураас зугтан гарсан гэсэн мэдээлэл байдаг юм.

Хуваалцах