Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байна гэжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байна гэжээ
Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байна гэжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчөөс захидал хүлээж авсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын мэдээллийн төв агентлаг “Ким Жон Уны ойрын зөвлөх Ким Ён Чол удирдагчдаа лхагва гарагт АНУ-д хийсэн айлчлалынхаа талаар танилцууллаа” гэж мэдээлсэн байна.

Ким Ён Чол Ким Жон Унд танилцуулахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас илгээсэн захидлыг уламжилжээ. Энэ үеэр Умард Солонгосын удирдагч АНУ-ын төрийн тэргүүнээс захидал хүлээн авсандаа сэтгэл нь хөдөлж байгаагаа илэрхийлж, “Трампын эерэг нааштай хандлагад итгэж, мөн хоёр улсын зорилгыг урагшлуулахад АНУ-тай хамтран алхам алхмаар ахиц гаргана” гэж хэлсэн байна.

Барууны хэвлэлүүдэд хоёр улсын тэргүүний Сингапурт хийсэн уулзалтаас хойш бага зэрэг ахиц гарсан гэж бичиж байгаа ч дараагийн уулзалтыг энэ сард хийхээс талууд бага зэрэг хойш суусан гэж бичиж байна.

Мөн зарим хэвлэлд талууд цөмийн зэвсгийг утсгах асуудалд нэгдмэл бус байр суурьтай хэвээр байна гэж ажиглагчид хэлснийг иш татжээ. Өнгөрөгч долоо хоногт Умард Солонгосын Хөдөлмөрчний намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол Вашингтонд айлчилж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзсан.

Уулзалтын дараа "Цагаан ордон" хоёр улсын дараагийн уулзалт хоёрдугаар сард болно гэж мэдэгдээд байна. Уулзалт хаана болох талаар зарлаагүй ч дараагийн дээд хэмжээний уулзалтын цэг Вьетнам байж болох юм гэж хэвлэлүүд бичиж байна.

Хуваалцах