Ким Жон Ун эмнэлэгт очин автын осолд өртөж гэмтсэн Хятадын жуулчидтай уулзжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян дахь Хятадын элчин сайдын яаманд очиж тус улсад гарсан автын осол хэргийн уршгаар Хятадын 32 иргэн амь насаа алдсанд эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр энэ ослын уршгаар гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн Хятадын 2 жуулчинг эргэсэн байна.
Мэдээллийн алба

Умард Солонгосын ХванхэПукто мужид өнгөрсөн ням гаригт олон хүн амиа алдсан автын хэрэг гарсан юм. Үүнээс болж 36 хүн амиа алдсаны 32 нь Хятадын 4 нь Умард Солонгосын иргэн байсан байна. умард Солонгосын удирдагч гэмтэж бэртсэн хүмүүст хандаж бүх талаар тусалж дэмжихээ амласан байна.