Ким Жон Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун тус улсын үүсгэн байгуулагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 107 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт Кимсусаны ордонд өвөө,
Мэдээллийн алба

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун тус улсын үүсгэн байгуулагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 107 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт Кимсусаны ордонд өвөө, эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо. Энэ талаар Солонгосын Төв мэдээллийн агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.
Энэ үеэр Ким Жон Ун ордны төв танхимд өвөө, эцэг хоёрынхоо биеийн өндрөөр хийгдсэн хөшөөнд цэцэг өргөсөн байна. Түүнчлэн тэрбээр Ким Ир Сен, КимЧен Ир нарын амьд дүрээрээ оршдог үхэшгүй мөнхийн танхимд зочилжээ. Умард Солонгосын удирдагчдыг Умард Солонгосын Төрийн зөвлөлийн орлогч дарга, Ардын дээд хурлын дарга ЦойРёнХэ, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга ПакБонДю, Сайд нарын танхимын Ерөнхий сайд КимЖэРён, түүнчлэн Төрийн зөвлөлийн гишүүд дагалдан явжээ.
Пхеньяны зүүн хойд хэсэгт орших Кимсусаны ордныг 1977 онд барьсан бөгөөд анх Ким Ир Сений ордон болгон ашиглаж байжээ. Харин Умард Солонгосын анхны ерөнхийлөгч таалал төгссөний дараа ордныг түүнийг бунхан болгосон юм. Удирдагчийн шарилыг энд шилэн авсанд хийж, хагас харанхуйд, гашуудлын дуу эгшиглүүлэн байршуулдаг байна.
КимЧен Ирийг 2011 онд таалал төгссөний дараа ордныг дахин нэг давхрыг тоноглож, бунханд байршуулжээ. Умард Солонгосын анхны удирдагчийн төрсөн өдрийг улс орон даяар Нарны өдөр хэмээн тэмдэглэдэг бөгөөд үндэсний гол баяр нь юм.


















