Ким Жон Ун ирэх 7 хоногт ОХУ-д айлчилж магадгүй
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг мэдээллээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 24-нд дотоод арга хэмжээнд оролцохоор Алс Дорнодыг зорих гэж байна” гэж Орос-Умард Солонгосын харилцаатай холбоотой эх сурвалж мэдээлжээ. Энд ОХУ, БНАСАУ-ын “удаан хүлээсэн дээд хэмжээний уулзалт” болж магадгүй гэжээ.
Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалтын талаар ярихдаа Оросын талаас хугацаатай холбоотой тодорхой саналууд тавьсан. Харин энэ асуудал боловсруулах шатандаа явагдаж байна" гэж өгүүлсэн. Түүнчлэн санал болгосон зарим хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн гэсэн юм.


















