Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Ун Сингапурт “Fullerton” зочид буудалд буухаар төлөвлөж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хотын төв хэсэгт орших “Фуллертон” зочид буудалд буухаар төлөвлөж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Ун Сингапурт “Fullerton” зочид буудалд буухаар төлөвлөж байна
Ким Жон Ун Сингапурт “Fullerton” зочид буудалд буухаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хотын төв хэсэгт орших “Фуллертон” зочид буудалд буухаар төлөвлөж байгаа юм байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп болохоор Сентоза арлын “Капелла” зочид буудалд буухыг илүүд үзэж байгаа бололтой.

Зарим мэдээгээр, сая өнгөрсөн лхагва гарагт энэ “Капелла” зочид буудалд Цагаан ордны шуурхай үйл ажиллагааны асуудал эрхэлсэн орлогч дарга ЖоХэгин БНАСАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн КимЧанСонтой уулзсан байна. Энэ уулзалтаар уулзалтын протокол, аюулгүй байдал, тээврийн харилцаа холбооны асуудал хэлэлцжээ.

Фуллертон” зочид буудал олон орны төлөөлөгчид дунд нэр хүндтэйд тооцогддог бөгөөд байршлын хувьд ч гэсэн “Чанги” олон улсын нисэх буудлаас 20 минут яваад хүрэх зайд оршдог. Одоогийн байдлаар Трамп, Ким Жон Ын хоёрын уулзалтыг хийх газраар хотын төв хэсэгт орших Шангри-ла зочид буудал сонгогдож байна. Маргааш энд Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал болно, энэ бага хуралд тухайлбал АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, Энэтхэгийн ерөнхий сайд НарендраМоди нар оролцох юм.

Хуваалцах