Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп оддын тоглолтыг өндрөөр үнэлжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын К поп оддын тоглолтыг өндрөөр үнэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп оддын тоглолтыг өндрөөр үнэлжээ
Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп оддын тоглолтыг өндрөөр үнэлжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын К поп оддын тоглолтыг өндрөөр үнэлсэн байна. Пхеньянд хийсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг тэрбээр гэргийнхээ хамтаар үзэж сонирхжээ.

Ким Жон Ун Өмнөд Солонгосын урлагийнхний энэ тоглолт Умард Солонгосын иргэдийн Өмнөдийн поп соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн төдийгүй Солонгосын үндэсний нэгдлийг илтгэж чадлаа хэмээн онцолсныг "Нодон Синмун" өнөөдрийнхөө эхний нүүрэнд мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчид Зүүн Пхеньяны их театрт "Хавар ирлээ" нэртэй хөтөлбөрөө тоглосон юм. Ким Жон Ун нь Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, тэдэнтэй уулзаж, гар барьж талархлаа илэрхийлсэн Умард Солонгосын анхны удирдагч гэдгийг хэвлэлүүд бас онцолж байна.

Ийнхүү 2005 оноос хойш анх удаагаа Өмнөд Солонгосын урлагийнхан Умард Солонгост тоглолтоо хийсэн нь энэ юм. Өмнөдийн талаас Пхеньянд Өмнөд Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Жон Хван тэргүүтэй нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй соёл, спортынхон ирсэн юм.

Энэ айлчлан тоглолт нь энэ сарын 27-ны өдөр товлогдсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө таатай уур амьсгал бүрдүүлэхэд чиглэгдсэнийг хоёр тал тэмдэглэж байгаа юм.

Хуваалцах