Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана гэж мэдэгдэв

Умард Солонгосын эрх баригчдыг эсэргүүцэгчид Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана гэж мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана гэж мэдэгдэв
Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана гэж мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын эрх баригчдыг эсэргүүцэгчид Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана гэж мэдэгдлээ. Пехньяны эсрэг нэгэн нууц бүлэглэлээс пүрэв гарагт өөрсдийгөө Умард Солонгосоос урвасан хүмүүсээс бүрдсэн бүлэг гээд “Умард Солонгост байдаг ашиг сонирхол нэгтэй нөхдүүдтэйгээ хамтарч Ким Жон Уны дэглэмийг үндсээр нь унагана” гэж мэдэгдсэн байна.

“Фрее Жосеон” гэдэг уг бүлэг энэ тухай пүрэв гарагийн өглөөгүүр цахим хуудсандаа мэдээлэхдээ мөн Кимийн үе уламжилсан залгамжийг эцэс болгоно гэжээ.

Солонгосын хэвлэлд энэ талаар бичихдээ өнгөрөгч хоёрдугаар сард болсон Умард Солонгосын Элчин сайдын яамны халдлагатай холбон бичжээ. Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын хүү болох Ким Хан Солыг батлан хамгаалахаар байгуулагдсан “Фрее Жосеон” гэдэг улс төрийн энэ нууц бүлэг.

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Испани дахь Умард Солонгосын Элчин сайдын яаманд халдсан явдлыг зохион байгуулсан гэдгээ мягмар гарагт зарлаад байсан юм. Ингэснээр энэ бүлгийн толгойлогч нь хэн болох, гишүүд нь ямар хүмүүс байдаг гэх мэт таамаглалуудыг дэвшүүлэхэд хүргэсэн байна.

Хуваалцах