Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ким Жон Уныг “Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч” гэж цоллох болжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг “Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч” хэмээн төрийн хэвлэлд нь бичиж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Жон Уныг “Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч” гэж цоллох болжээ
Ким Жон Уныг “Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч” гэж цоллох болжээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг “Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч” хэмээн төрийн хэвлэлд нь бичиж байна. Энэ тухай "NHK" агентлагийн сурвалжлагч “Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Умардын Ардын дээд хурал үндсэн хуулиа өөрчилсөн байж магадгүй” гэж мэдээлсэн байна.

Хоёр өдөр хуралдсан энэ чуулган төсөв санхүүгээ баталснаас гадна зарим хуульд өөрчлөлт оруулж, зарим хүнийг шинээр албан тушаалд томилжээ. Тодруулбал, Умард Солонгосын Ардын дээд чуулганы тэргүүлэгчдийн даргаар 20 жил ажилласан Ким Ён Намын оронд Цой Рен Хэ гэдэг хүн томилогдсон байна.

Тэрбээр удирдагч Ким Жон Уныг Умард Солонгосын Төрийн хэргийн комиссын даргын хувьд "Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч" бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын дээд удирдагч хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан гэх тайлбар байна.

Энэ чуулганаас хойш Умардын төрийн хэвлэлд Ким Жон Уныг "Бүх Солонгосын ард түмний бүрэн эрхт дээд төлөөлөгч" хэмээн цоллох болсон байна.

Хуваалцах