Ким Кардашианыг Кейни Уэстэд алдсан хүн хэн бэ?
Ямар нэгэн байдлаар үргэлж зураглаачдын дуранд өртөж өдөр болгон шахуу хүмүүсийн анхаарлын төвд байдаг хүн бол Ким Кардашиан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.
Мэдээллийн алба

Ямар нэгэн байдлаар үргэлж зураглаачдын дуранд өртөж өдөр болгон шахуу хүмүүсийн анхаарлын төвд байдаг хүн бол Ким Кардашиан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Тэрбээр реалити шоуны од болсон цагаасаа эхлэн олон эрчүүдтэй нэр холбогдож байсан. Гэвч өөрийн нөхрөөрөө реппер Кейни Уэстийг сонгосон. Тэд төд удалгүй л хөөрхөн охинтой болцгоосон. Харин түүнийг нөхөрт гарсан ч гэсэн харж явдаг нэгэн байдаг бололтой. Тэр хүн нь Кимтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байсан 50 цент юм. Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Тэр бол төгс бүсгүй. Би Кимд дурлаж явсан үе бий. Адтай Кейни Уэст надаас өрсчихлөө. Анд минь баяр хүргэе” гэсэн байна.


















