Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ

Ким Кардашьян-Уэст 2017 оны зургаадугаар сард “KKW Beauty” брэндээ үүсгэн байгуулж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ
Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ. Зураг: МҮОНРТ

“Кардашьяны гэр бүл” реалити шоуны гол од, ажил хэрэгч бүсгүй Ким Кардашьян-Уэст өөрийн гоо сайхны брэндийнхээ хүчээр ам.долларын тэрбумтан болжээ. Дуулиант бүсгүй “KKW Beauty” компанийнхаа 20 хувийг Франц-Америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний аварга корпорац “Coty”-д 200 сая ам.доллараар арилжсан байна. Түүний компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж “Coty” үзэж байгаа бололтой.

Мөн “Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж Ким хатагтай өгүүлжээ.

Тэрбээр компанийнхаа тавны нэг хувийн хувьцааг л арилжсан болохоор брэндийн удирдлага урьдын адил түүний гарт хэвээр үлдэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.

Сонирхуулахад, Ким Кардашьян-Уэст 2017 оны зургаадугаар сард “KKW Beauty” брэндээ үүсгэн байгуулж байсан юм.

Эх сурвалж: P3 FM 100.9

Хуваалцах