Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ким Кардашянтай адилхан болох гэж 150 мянган ам.доллар зарцуулсан залуу

Реалити шоугаар олноо танигдсан Ким Кардашянийг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй. Тэгвэл түүний шүтэн бишрэгч нэгэн залуу түүнтэй адилхан болох гэж 150 мянган ам.доллар зарцуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Кардашянтай адилхан болох гэж 150 мянган ам.доллар зарцуулсан залуу
Ким Кардашянтай адилхан болох гэж 150 мянган ам.доллар зарцуулсан залуу. Зураг: МҮОНРТ

Реалити шоугаар олноо танигдсан Ким Кардашянийг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй. Тэгвэл түүний шүтэн бишрэгч нэгэн залуу түүнтэй адилхан болох гэж 150 мянган ам.доллар зарцуулжээ.

Гэхдээ үр дүн нь аймшигтай. Нүд халтирам болсон залуу шинэ төрхөндөө дэндүү хайртай гэнэ. Тэрбээр Кардашянтай адилхан болох гэж урууландаа ботокс шахуулж, үсээ лазердуулж, хөмсөг шивүүлсэн аж.

2014 оны төгсгөлд Америкийн цахим ертөнцийг шуугиулсан 23 настай залуугийн энэ тэнэглэл маш олон хүнийг алмайруулсан юм. Түүний инстаграм руу админ сонирхон орж үзсэнээс энэхүү мэдээлэл анх олонд түгээгдсэн байна.

Залуугийн зурган дээрх комментүүдийг захаас нь уншихад дургүйцлээ илэрхийлэн “нугасан хошуут” гэж доромжилсон хүн олон байсан ч түүнийг бас дэмжсэн хүмүүс байсан аж.

Залуу нэгэн ярилцлагадаа “Ким үнэхээр төгс. Түүний арьс, үс, нүд, хөмсөг гээд бүх зүйл нь гайхалтай” хэмээн ярьжээ. Энэ залуугийн дараагийн төлөвлөгөө хамраа янзлуулах гэнэ шүү.

Хуваалцах