Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ким Юна "Ганвон-2024" залуучуудын олимпын элч болно

БНСУ-ын уран гулгалтын од бүсгүй "Пёнчань-2018" олимпын наадмын нээлтийн бамбарыг асаах хүндтэй үүргийг хүлээж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ким Юна "Ганвон-2024" залуучуудын олимпын элч болно
Ким Юна "Ганвон-2024" залуучуудын олимпын элч болно. Зураг: МҮОНРТ

"Ванкувер-2010" олимпын аварга Ким Юна 2024 онд БНСУ-ын Ганвон хотод болох залуучуудын өвлийн олимпын элч төлөөлөгчөөр албан ёсоор томилогджээ.

БНСУ-ын уран гулгалтын од бүсгүй "Пёнчань-2018" олимпын наадмын нээлтийн бамбарыг асаах хүндтэй үүргийг хүлээж байсан билээ.

Тэгвэл хоёр жилийн дараа Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн олимпод залуу үеийн тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд урам зориг өгөх зорилготой ажиллах аж.

Хуваалцах